Sunday, 25 January 2015

Өмнөд Азийн улсууд Энэтхэг

ӨМНӨД АЗИЙН бүсэд Энэтхэг, .Афканстан, Пакистан, Шри-Ланка, Бангладеш, Бутан, Мальдив непал  зэрэг орны 4.480 сая км² нутаг хамаарна.


O              Өмнөд Азийн улсууд хамгийн том орон Энэтхэг, түүний хаяа залгаа Пакистан, Бирм, Шри-Ланка, Бангладеш зэрэг газар Британийн эзэнт гүрний эзэмшилд орж байсан. Тиймээс англи хэл албан ёсоор хэрэглэгддэг. Өрнө Ази, Газрын дундад тэнгисийнхэнтэй эртнээс худалдаа, соёлын солилцоотой байсан. Будда, Хиндү зэрэг шашин үүсч хөгжиж түүнээсээ дорно зүгийн орнуудад дэлгэрчээ. Мөн Арабаас Перс, түрэгээр дамжин түрсэн Ислам шашин зарим улсын үндсэн шашин, соёл болсон.
Энэтхэг улс
OЭртний Перс хэлний хинду ("Индын орон", үеэр задалвал "Инд мөрөн+орон") гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ.. Монголчууд бас Жагарын орон гэж нэрлэдэг.
Урлаг соёл
OМЭӨ 321 онд Энэтхэгт анхны нэгдсэн улс бий болсон. Уран барилга, байгууламжийн ихэнхийг модоор бүтээж байсан бөгөөд Ашок хааны /МЭӨ 268-232 он/ үед Буддын шашинг төрийн шашин болгосноор барилга байгууламж, уран барилгадаа чулууг ашиглаж эхэлсэн.
Маурийн хаанчлал буюу Ашокийн уран барилга зураг
OЭнэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ.
      Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.
ШАШИН
Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ. Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв. 
АРИУН ҮХЭР 
Эртний Энэтхэгт бух болон зэрлэг үхрийн махаар бурхдад тахил өргөдөг байсан. Гэсэн ч дараагаар нь сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үнээ нядлахыг хориглосон. Ригвидагийн ишлэлд Адити /бурхан/ үнээг Дэви /гоо сайхны бурхан/- аар тодорхойлсон гэж үздэг. • Мах идэхийг хориглосноор эртний Ведийн сударт цагаан хоолтныг хөхүүлэн дэмжсэн. Нэг сургаалд : “Мах идсэний гэм гэж үгүй гэхдээ түтгэлзэх хэрэгтэй” гэж заасан.
ЗАН ЗАНШИЛ
OЭнэтхэг улсад хүн итгэмээргүй олон зан үйл, заншил байдаг. Түүнийн нэг нь эмэгтэй хүнийг нохойтой гэрлүүлдэг уламжлалт ёслол юм.
Энэтхэг хуримын ёслолд хүргэний гутал маш чухал үүрэг гүйцэтгэдэг
Учир нь хүргэн хуримын ёслолд оролцохдоо гутлаа заавал тайлах ёстой байдаг ба сүйт бүсгүйн хамаатнууд гутлыг нь хулгайлах ёстой байдаг гэнэ. Харин хүргэний талынхан гутлыг нь хамгаалж, хулгайд алдахгүйн тулд юу эсийг хийдэг байна. Хэрэв сүйт бүсгүйн талынхан хүргэнийхээ гутлыг хулгайлж чадвал хүргэний талынхан тэдэнд хүссэн хэмжээний мөнгийг нь төлж, гутлаа эргүүлэн авах уламжлалтай.
Энэтхэг хувцас Энэтхэгт хувцас хамгийн анх МЭӨ 5000 онд байсан Индус хөндийн соёл иргэншилд тэмдэглэгдсэн байдаг 
O. Малтлагаар ясан зүү , модон хөшүүрөг ихээхэн олддог. Эртний Энэтхэгийн даавуу хийх технологи сайн хөгжсөн, зарим арга нь одоог хүртэл хадгалагдан иржээ. Эртний Грекийн түүхч Геродот "чанар, үзэмж нь хэтэрсэн сайн хонины ноос" гэж Энэтхэг даавууг тодорхойлсон байна. Энэтхэгийн даавуун хувцас нутгийн хуурай , халуун цаг агаарт тохирсон байдаг.
Энэтхэг хоол 
Эртний үе Анх энэтхэгчүүд хоол хүнсэндээ ногоо, жимс, үр тариа, өндөг, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, заримдаа мах хэрэглэдэг байв. . Хинди шашинтнууд үхрийн мах огт хэрэглэдэггүй

Friday, 23 January 2015

Эдийн засаг

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.
Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

Удиртгал


   Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:
Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.
Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.


Микро эдийн засаг


Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт,ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор:Пүүс компаньнууд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажилгаа


Макро эдийн засаг



Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...


Математикийн болон тооны аргууд



Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.